itrip
iTrip компани нь Монголын аялал жуулчлалын хөгжилд шинэ дэвшлийг нэвтрүүлэх зорилгоор аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарын нэгдсэн эко (цахим) системийг бий болгох, хөгжүүлэх үндсэн чиглэлтэйгээр байгуулагдсан. Улмаар олон улсын аялал жуулчлалын эко системд өөрийн орны аялал жуулчлалын салбарыг холбох түүнчлэн дотоодын аялагчдад аялах, амрах боломжийг бүрдүүлсэн, хялбаршуулсан аяллын итгэлт цахим холбогч нь байхыг зорьж байна. Хүн бүрд аяллаа өөрөө зохиоход бид тусална.