Төлбөр нь хүний тоогоор бус машинаар тооцогддог тул хүүхдэд тусдаа үнэ байхгүй.
Такси
Том хүн, хүүхэд, нярай хүүхдийн үнэ өөр өөр байдаг уу?
Нислэг газардсаны дараа онгоц буудал дээрээс хэрхэн захиалсан таксигаа таних вэ?
Жолооч таны нислэгийн дугаарыг мэдэж, онгоцны буух цагт бэлэн байна. Жолооч таны нэрийг бичсэн самбар барьж зогсох бөгөөд тантай утсаар холбогдох боломжтой.
Ямар төрлийн цүнхийг ачаа тээш гэж үздэг вэ? Хэдэн ширхэг ачаа эсвэл тээш авч явах боломжтой вэ?
Тээврийн хэрэгслийн тээшинд хадгалах шаардлагатай бүх зүйлийг ачаа тээш гэж үзнэ. Гар тээш нь машинд сууж байхдаа өвөр дээрээ тавиад явж болох жижиг цүнх тул ачаанд орохгүй.
АНХААРАХ ЗҮЙЛС:
- Стандарт ачаа тээшний гурван талын нийлбэр нь 158 см-ээс ихгүй байх ёстой.
- Овор ихтэй ачаа болон спортын тоног төхөөрөмж (цана, сноуборд, гольфын цүнх, серфингийн хавтан, унадаг дугуй, скутер г.м.), хүүхдийн тэрэг, хөгжмийн зэмсэг, амьтан тээвэрлэх хайрцаг сав зэрэг нь стандарт бус ачаанд тооцогдоно. Ийм зүйлс тээвэрлэхийн өмнө Компаниас урьдчилан тодруулж, нэмэлт төлбөр эсвэл үйлчилгээ авах шаардлагатай байж болно.
- Амьтан болон шувуу тээвэрлэх бол битүү хайрцаг савтай, стандарт хэмжээнээс хэтрэхгүй байх ёстой.
Машинд эд зүйлсээ орхисон, мартсан тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ?
Хэрэв та манай машинд эд зүйлсээ мартсан бол санаа зовох хэрэггүй. Манай оффис дээр таны эд зүйлс хадгалагдаж байх тул та холбоо бариад эд зүйлсээ авч болно.
Холбогдох мэдээлэл:
- Утас: 77999090
- Имейл: support@itrip.mn
Такси товлосон хугацаандаа тосож аваагүй тохиолдолд яах вэ?
Манай байгууллагаас шалтгаалсан тохиолдолд төлбөрийг 100% буцаан олгоно.
Захиалгаа цуцлах боломжтой юу?
Та нислэгийн цагаас 24 цагийн өмнө захиалгаа цуцалсан тохиолдолд холбогдох өргөдлийг үндэслэн төлбөрийг буцаах боломжтой.
Хэрхэн нисэх буудлаас тосох, нисэх буудал руу хүргүүлэх такси захиалга хийх вэ?
- Аппликейшн эсвэл вэбсайт руу ороод “ТАКСИ” цэсийг сонгоно.
- Та нисэх онгоцны буудлаас тосох эсвэл хүргүүлэх үйлчилгээг авахдаа өөрийн тосуулж/ хүргүүлэх хаягаа оруулаад, Чингис Хаан Олон Улсын нисэх онгоцны буудал руу хүргүүлэх/тосуулах үйлчилгээг захиалах боломжтой. Манай нисэхийн такси үйлчилгээ дотоодын найдвартай, мэргэжлийн такси компаниудтай хамтран ажилладаг.
- Үйлчилгээ авах өдрийг болон цагийг оруулна. Анхаарах зүйл: Онгоц буух цагаас хойш 6 цагийн дараа үйлчилгээгээ авах цагийг сонговол тохиромжтой. Мөн онгоц хөөрөхөөс 6 цагийн өмнө захиалгаа өгвөл илүү тохиромжтой. Үйлчилгээ авах цаг эхэлснээс хойш жолооч нисэх онгоцны буудлаас 60 минут, зочид буудлаас 15 минут хүлээдэг.
- Захиалгын мэдээллээ оруулж, төлбөрөө төлснөөр захиалга амжилттай үүснэ.
- Үүний дараа танд мэйл болон мессежээр жолоочийн утас болон таксины улсын дугаар очих тул мэйл, мессежээ шалгаарай.
- Нэмэлт үйлчилгээг манай аяллын зөвлөхүүдээс тодруулж болно.
АНХААРАХ ЗҮЙЛС:
- Та захиалгынхаа төлбөрийг нисэх цагаас хамгийн багадаа 6 цагийн өмнө төлж байж захиалга баталгаажна. Цаг нь тулсан захиалгыг авах боломжгүй.
- Жолооч үйлчилгээ эхэлснээс хойш нисэх онгоцны буудлаас 60 минут, бусад газраас 15 минут үнэгүй хүлээнэ.
- Нэмэлт мэдээлэл авах бол “ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ”-тэй танилцаж эсвэл аяллын зөвлөхтэй 77999090 утсаар холбогдоно уу.
Би хэн нэгний өмнөөс такси захиалж өгөх боломжтой юу?
Тийм. Та бусад хүмүүст такси захиалж өгч болно. Бид таны өгсөн мэдээллийн дагуу, захиалгын цагийн дагуу очиж авч, хүргэж өгнө.
Миний түрээсэлсэн машинд надаас өөр хүн хамт зорчих боломжтой юу?
Үгүй. Энэ нь зөвхөн таньд зориулсан үйлчилгээ тул та өөрийн хамт зорчигчдыг авч явах боломжтой. Та таксигаа захиалахдаа зорчих хүнийхээ тоог оруулснаар тохирох таксийг танд санал болгоно.
МЭДҮҮШТЭЙ:
- Хотоос нисэх онгоцны буудал руу хүргүүлэхэд бүх зорчигчдыг байгаа газраас нь нэгэн зэрэг аваад явахад нэмэлт төлбөр гарахгүй. Жишээлбэл, та найзуудтайгаа тавуулаа нисэх буудал руу явбал “Starex” маркийн машинаар 200,000₮-өөр бүгдийг тус тусын гэрийнх нь үүднээс авч болно. Ингэснээр хүн бүрт 40,000₮-өөр хүргүүлж, мөнгө хэмнэх боломжтой.
- Мөн та нисэх буудлаас хот руу явахдаа өөр хүнтэй хамт явбал төлбөрөө хувааж төлөх замаар мөнгө хэмнэж болно. Жишээлбэл, жижиг оврын Sonata 7,8 машинаар ганцаараа 100,000₮ төлөхийн оронд өөр нэг хүнтэй хамт явбал 50,000₮ төлөх боломжтой.
